0

"Scholarships" МАНЧЕСТЕРИЙН ИХ СУРГУУЛЬ.

Хамгийн сүүлд1585цагийн өмнө уншсан байна

Энэхүү хөтөлбөрийн өргөдлийн материал хүлээж авах эцсийн хугацаа өнгөрсөн бөгөөд 11 сард дахин зарлагдана

ТАНЫГ МАНЧЕСТЕРИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.

Манайхаан энэ website deer МАНЧЕСТЕРИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ зарлагдсан байна. Та бүхэн шаардлага хангасан гэж үзэж байгаа хүмүүстээ дамжууж боломж олгоорой.

http://www.earcmn.org/index.php?option=com_content&task=view&id=183&Itemid=122

Нээлттэй Нийгэм Хүрээлэн , Их Британий Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн хэрэг эрхлэх газар, Манчестерийн Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс та бүхнийг Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Манчестерийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөнөөр оролцохыг урьж байна. Хөтөлбөрт шалгарагсад нэг жилийн хугацаанд Манчестерийн Их Сургуульд бүтэн тэтгэлгээр эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, эдийн засаг ба эконометрикс, улс төр, олон улсын улс төр, олон улсын харилцаа, хүний эрх зэрэг чиглэлээр магистрын зэрэг хамгаалах боломжтой.

Тавигдах шаардлага:

Их дээд сургуулийг холбогдох мэргэжлээр төгссөн Монгол улсын иргэн бөгөөд эх орондоо байнга оршин сууж байгаа хүмүүс уг тэтгэлэгт хөтөлбөрт оролцож болно. /3 сар хүртлэх хугацаагаар гадаадад байгаа хүмүүсийг эх орондоо байнга оршин сууж байгаад тооцно/. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байх хэрэгтэй. Уг тэтгэлэг нь Манчестерийн Их сургуульд сурах нэг жилийн сургалтын төлбөр, стипенд, замын зардлыг хамрана. Тэтгэлгээр суралцагсад нь сургалт дууссаны дараа эх орондоо эргэн ирж ажиллах үүрэгтэй. Дараах материалуудыг бүрдүүлэн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө БЗМТ-ийн оффис дээр авчирч өгнө.

  • Өргөдлийн маягт
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Дипломын албан ёсны орчуулга
  • 2 тодорхойлох захидал /тусгай маягтын хамт битүүмжилсэн байх/
  • Эссэ /1-2 хуудас зорилго тодорхойлсон захидал/
  • Хөтөлбөрийн шаардлагыг хангасан гэдгээ батлах үнэлгээний хуудас
  • Хэрэв байгаа бол Англи хэлний  шалгалтын  оноо /TOEFL-600, IELTS-6.5/

Өргөдлийн материал хүлээж авах эцсийн хугацаа: 2010 оны 2 сарын 2-ны 17 цаг. Дутуу бүрдүүлсэн болон хугацаа хэтрүүлж авчирсан материалыг хүлээж авахгүй гэдгийг анхаарна уу.

Хөтөлбөр дараах 4 үе шаттай явагдана. Үүнд
1. Бүрдүүлсэн материал дээр үндэслэн Манчестерийн их сургууль эхний шатны шалгаруулалтыг хийнэ
2. Эхний шатанд тэнцсэн хүмүүс ярилцлаганд орно. Ярилцлагыг Манчестрын их сургууль, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын нөхөрлөлийн хэрэг эрхлэх газар болон Нээлттэй Нийгэм хүрээлэнгийн төлөөлөл авна.
3. Ярилцлаганд тэнцсэн хүмүүсээс англи хэлний шалгалтын оноогүй оролцогчдыг албан ёсны TOEFL iBT эсвэл IELTS-ийн шалгалтанд урьж оролцуулна. Шалгалтын төлбөрийг ННХ буюу Соросын сангаас санхүүжүүлнэ.
4. Эцсийн шалгаруулалтыг бүрдүүлсэн бүх бичиг баримт, ярилцлага болон шалгалтын дүн дээр үндэслэн хийнэ. Эцсийн хариу 5-6 сард ирнэ.
Жич: БЗМТ-өөс хөтөлбөрийн шалгаруулалтад ямар ч байдлаар оролцдоггүй болно.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй зааварчилгаа болон холбогдох маягдуудыг эндээс татаж авна уу.

http://www.earcmn.org/index.php?option=com_content&task=view&id=183&Itemid=122

Сэдэвийн ангилал: ЗАР МЭДЭЭ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..