8

Нэг удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу?

Хамгийн сүүлд997цагийн өмнө уншсан байна

Нэг удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу?

Асуулт: Нэг удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу?

Хариулт: Хүн нэг л удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу? Хүмүүс Христийг мэдэж Аврагчаар хүлээн авахдаа Бурхантай харилцах боломжтой болдог бөгөөд энэ нь тэдний үүрд мөнхийн хамгаалалт болдог. Олон тооны бичээсийн хэсгүүд үүний тухай хэлдэг.

(a) Ром 8:30 “Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан” гэж тунхагладаг. Энэ ишлэл Бурхан биднийг сонгосон тэр мөчөөс эхлээд бид тэнгэрийн улсад Түүний оршихуйд алдаршуулагдсан гэж хэлж байна. Бурхан тэнгэрийн улсдаа аль хэдийн төлөвлөсөн бөгөөд нэгэн өдөр алдаршуулагдах байр сууриас нь юу ч биднийг салгаж чадахгүй. Хүн нэг л удаа зөвтгөгдсөн бол түүний аврал баталгаажигдсан бөгөөд тэр тэнгэрийн улсад аль хэдийн алдаршуулагдсан мэт бат найдвартай.

(б) Паул Ром 8:33-34р ишлэлд хоёр ноцтой асуултыг асууж байна. “Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн. Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм” Христ биднийг өмгөөлж байгаа учраас хэн ч буруутгахгүй. Хэн яллах вэ? Христ бидний төлөө нас барсан, бидний яллах нэгэн учраас хэн ч чадахгүй. Биднийг яллах, өмгөөлөх эрх нь зөвхөн Христэд байдаг.

(в) Итгэгчид Христэд итгэх үедээ(Иохан 3:3; Тит 3:5) дахин төрдөг(шинэчлэгддэг). Тийм болохоор Христэд итгэгч авралаа алдана гэдэг нь тэр дахин шинэчлэгдэж төрөөгүй байна гэсэн үг. Библи шинэ төрөлт алдагдах болно гэсэн ямар ч баталгаа өгөөгүй.

(г) Ариун Сүнс бүхий л итгэгчдийн дотор оршдог(Иохан 14:17; Ром 8:9) бөгөөд тэднийг Христийн бие рүү баптисм хүртээж байдаг(1Коринт 12:13). Аврагдаагүй итгэгч байна гэвэл Ариун Сүнс “оршоогүй” бөгөөд Христийн биенээс салгагдсан хүн байна гэсэн үг.

(д) Иохан 3:15 Есүс Христэд итгэсэн хүн болгон “мөнх амьтай” байх болно гэсэн. Хэрвээ өнөөдөр Христэд итгээд мөнх амьтай болж маргааш үүнийгээ алдах юм бол энэ нь үнэндээ “мөнх” гэсэн ойлголт байж чадахгүй. Хэрвээ та авралаа алдах юм бол Библи дэх мөнхийн амьдралын талаарх амлалтууд алдаатай болно гэсэн үг.

(е) Хамгийн сүүлчийн хамгийн нотолгоотой дүгнэлтийг Бичээс өөрөө хамгийн сайн тайлбарлаж хэлнэ гэж би бодож байна. “Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна”(Ром 8:38-39). Таныг аварсан Бурхан таныг хамгаалах Бурхан болно гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ бид нэг л удаа аврагдсан бол бид бүрэн аврагдсан. Бидний аврал бол үүрд мөнхөд баталгаатай!

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол холбоо барих хэсэг дээр дарж бидэнтэй холбогдоно уу.

Mongolian Christian Fellowship in the UK | Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл цуглаан

www.gotquestions.org

Сэдэвийн ангилал: Асуултууд, НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: ,

"Нэг удаа аврагдсан бол бүрэн аврагдсан уу?"
нийтлэлд 8 сэтгэгдэл байна

  1. Зочин says:

    Юуны өмнө та бүхний тухай энэ сайхан цахим хуудсаар мэдэж авч байгаадаа баяртай байна. Их Эзэн хаа сайгүй ажлаа хийж байгаад талархаж байна.

    Дээрх нийтлэлийг уншлаа.

    Их Эзэний зүгээс авралын ажил бүрэн дүүрэн хийгдсэн учраас бид Их Эзэн Есүст итгэхэд бүрэн аврагдах нь Их Эзэний зүгээс үнэн боловчиг, хүмүүний зүгээс энэ агуу авралыг үл итгэх, итгэлгүй байдлаас болж алдах боломж бий талаар Библи бидэнд Ервей номны 6, 10 дугаар бүлэгт тодорхой анхааруулан хэлсэн байгаа.

    Тиймээс бид гэм нүглээс татгалзах ёстойн бас нэг шалтгаан энд байна. Учир нь бид гэм нүгэл хийж амьдарвал бидний зүрх хатуурч, Их Эзэнээс хөндийрөн, улмаар Их Эзэнийхээ энэ агуу авралыг няцааж болох юм. Бүх гэм нүгэл нь үл итгэх, итгэлгүй байдлаас улбаатай байдаг.

    Хуучин Гэрээ бидэнд анхааруулга сургамж болдог. Их Эзэний ард түмэн итгэлгүй байдлаасаа болж цөлд 40 жил төөрч, эцэстээ амласан газарт мөн л итгэлгүй байдлаасаа болж орж чадаагүй.

    Еврей 6 дугаар бүлэгт байгаа Христ итгэлт хүний зураглал нэлээн төлөвшсөн итгэгч хүнийг харуулж байгаа тул Их Эзэний авралыг няцааж алдах нь тун ховор үзэгдэл гэж би хувьдаа итгэдэг авч бид Библийн энэ анхааруулгыг санаж, авралын талаар зөв үнэн ойлголтыг итгэгч нарт болоод бусдад ойлгуулах хэрэгтэй хэмээн үзэж байна.

    Энэ талаар та бүхэн Их Эзэнийхээ Үгийг сайн уншиж судлаарай.

    Их Эзэн ивээг.

    • Tusuu says:

      Hi Chamtai taniltsaj baigaadaa bayartai baina. Bas ene tom uramiig chin hadgalj yavahiig hicheeh bolno. HUUCHIN GEREE bidend anhaaruulga surgamj boldog gedegtei sanal negdej baina. Bid nar shine itgegchidteigee 3 sariin tursh huuchin gereegeer aylah ayan hiij baigaa chi bidnii tuluu zalbirch uguurei.

  2. Зочин says:

  3. Sumya says:

    Ene website-r damjuulad ta buhentei taniltsaj bgada bayrtai bna. Ta bugdiin hiij bga zuiliig Yrtontsiin Ezen uneheer taalj bga gedegt itgeltei bn.
    Minii oird ih harj bga ishleluud end ih bna. Hurgeniig ugtahaar denluugee awaad garsan arwan ohintoi zuirleliig oilgoj bnlda. Gehdee zarimdaa ter tosond yawsan hoiguur n Hurgen ireed nair hiidegde. Tegeed ter ohiduud orj chaddaggui. Ter tosond ywsan ohiduudaar itgegch bish humuusig zuirlesen hereg uu? gehdee itgegch gej harj boldog ym shig sanagddag.

  4. Sumya says:

  5. Sumya says:

    Ene website-r damjuulad ta buhentei taniltsaj bgada bayrtai bna. Ta bugdiin hiij bga zuiliig Yrtontsiin Ezen uneheer taalj bga gedegt itgeltei bn.
    Minii oird ih harj bga ishleluud end ih bna.
    Hurgeniig ugtahaar denluugee awaad garsan arwan ohintoi zuirleliig bodoj bnlda. Ter tosond yawsan hoiguur n Hurgen ireed nair hiidegde. Tegeed ter ohiduud orj chaddaggui. Ter tosond ywsan ohiduudaar itgegch bish humuusig zuirlesen hereg uu? gehdee itgegch gej harj boldog ym shig sanagddag. Hariult ogooch.

  6. Sumya says:

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..