5

Чуулган (2015) Берлин

Хамгийн сүүлд1232цагийн өмнө уншсан байна

Европ дахь Монгол итгэгчдийн 4-р чуулга уулзалт

Европ дахь Монгол итгэгчдийн “Бос гэрэлт” сэдэвт 4-р чуулга уулзалт Герман улсын Берлин хотод 2015 оны 5 сарын 1-3 ны өдрүүдэд боллоо. Тус чуулга уулзалтыг Германы Амийн Гэрэл цуглаан удирдан зохион байгуулж үйлчлэв. Их Британи, Бельги, Голланд, Финланд, Чех, Польш, Герман, Унгар, Австри, Өмнөд Солонгос ба Америк гэсэн орнуудаас нийт 120 орчим итгэгчид оролцов. Чуулга уулзалт нь залбирал магтаалын дуу, Амийн гэрэл цуглааны ахлагч Жинагийн мэндчилгээ, Тэнгэрийн Хаанчлал цуглааны хоньчин Цэвэлтогтох Библийн ишлэл ба ерөөлөөр эхлэв.

Хуан П.Н, Д. Наранмандах ба Д. Одонтөгс зэрэг хоньчид Ариун Бурханаа танин мэдсэн ард түмэн эв найрамдалтай хамтран зүтгэвэл ямар хүчтэй байдаг, алсын хараа зорилготой байж түүндээ хүрэх ухаан, залбирал ба итгэлийн хүч, библи унших 5-ан зарчим, чимээгүй цагийн ивээл, сайн мэдээг тараахын учир шалтгаан, хайр итгэл, гэмшил, зөвт байдал, амар амгалан нь зөвхөн Есүс Христээр дамжин ирдэг тухай номлол хийв. Солонгосын Гэрбан монгол цуглааны хоньчин Цээдамба магтаалын дуу хөгжимөөр үйлчлэв. Цугларсан олон ЭЗЭНий Амьд Үг болон гэрчлэлүүд, мэргэн ухаан, сургаалт зүйрлэл бүхий тэдний номлолоос найдвар, эрч хүч, урам зориг авлаа.

Магтаал,залбирал, эш үзүүллэг, гэмшил, аврал, эдгэрэл, чөлөөлт, шинэ дуудлага гээд ЭЗЭНий ивээлийн дагуу гал халуун өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж, олон орноос ирсэн итгэгчид сайхан нөхөрлөж, Бурхан тэдний амьдралыг яаж өөрчилсөн тухай гайхалтай гэрчлэлүүдээ ахлагч Амарсайхан болон Баясаа нар хуваалцлаа.

Чуулга уулзалтын үеэр цуглаануудын танилцуулга, өглөөний залбирал, чимээгүй цаг ба магтаалын багийн сургалт, хоньчид ба үйлчлэгч нарын уулзалт, хүүхдийн цуглааны төлөөх ерөөлийн залбирал ба багачуудын магтан дуу, усан баталгаа \7-н итгэгч баптисм хүртсэн\ болон библийн ишлэлтэй бөмбөлөг хөөргөх ёслол зэрэг олон үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Үүнээс гадна Амийн Гэрэл цуглааныхан гараар урласан бэлэг дурсгалын зүйлсийн орлогыг Монголд болсон гал түймэрт нэрмэгдсэн хүмүүст хандивлахаар зориулсан, мөн Батгэрэлт ирээдүй асрамжийн газрын хүмүүсийн бүтээлийг худалдан авч хандив босгов. Чуулга уулзалтад оролцсон итгэгч ахан дүүст маань Амийн гэрэл цуглааны солонгос-монголын хамтарсан баг хайр, эв нэгдэл, ур чадвар ба мэргэн ухаанаар нарийн зохион байгуулалттайгаар үйлчилсэнийг онцлон тэмдэглэж байна.

Дараагийн 5 дахь Чуулга уулзалтыг чехийн Прага хотод 2016 оны хавар хийхээр төлөвлөсөн байгаа.

UKMCF.

 

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД

"Чуулган (2015) Берлин"
нийтлэлд 5 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Unheer gaihaltai chuulga uulzalt bolsoon. Burhan Ezen Mongol tumniig iveen eruuh boltugai.

  2. Түвшинбат says:

    Эзэн Бурханы ивээл ерөөл та бүхний дээр дүүрэн байх болтугай.

  3. Gantuul (tuulka) says:

    Ezen aldarshig!!! Unheer gaihamshigtai. Ireh jil dahin bayar huurtei uulzatsgaaya!!!

  4. Alice says:

    Burhan aldarshig !!amen

  5. Oyuntsetseg says:

    Burhand talarhay. Gazar saigui Mongolchuudiig bosgon baiguulj bas Uuriin Haanhlaliig teleh uilsdee ashiglaj baigaag harahdaa baharhahgui baihiin argagui.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..