6

Христэд итгэгч гэж хэн бэ?

Хамгийн сүүлд1516цагийн өмнө уншсан байна

Христэд итгэгч гэж хэн бэ?



Асуулт: Христэд итгэгч гэж хэн бэ?

Хариулт: Уэбстэрийн тайлбар толь дээр Христэд итгэгч хүнийг “Есүсийг Христ (буюу Аврагч) хэмээн хүлээн зөвшөөрдөг хүн буюу Есүсийн сургаалийг даган мөрддөг хүнийг хэлнэ” гэсэн байна. Энэхүү тайлбар нь христитгэлийн тухай анхны мэдлэг олж авахад тус дөхөм болох хэдий ч Христэд итгэгч байна гэдэг юу гэсэн үг болох, Библийн үнэн мөнийг тэр бүр илэрхийлж чадахгүй байгаа юм.

Христэд итгэгч хэмээх энэ үг нь Шинэ Гэрээн дээр гурван удаа (Үйлс 11:26; 26:28; 1 Петр 4:16) дурдагдсан байдаг. Антиох хот дахь Есүс Христийн дагалдагч нар эхлээд “Христэд итгэгчид” хэмээн дуудагдсан (Үйлс 11:26) бөгөөд учир нь тэдний зан төлөв, ажил үйлс болон хэл яриа нь Христтэй адил төстэй байжээ. Энэхүү хэллэгийг анх түрүүн Христэд үл итгэгч нар Христэд итгэгч хүмүүсээр доог тохуу болгон нэрлэсэн байна. Шууд утга нь “Христийн бүлэгт хамаарагсад”, “Христийн талынхан” гэсэн утгатай бөгөөд Уэбстэрийн тайлбар толь дээр дүрсэлсэнтэй утга дүйцэж буй юм.

Харамсалтай нь, “Христэд итгэгч” хэмээх нэр томъёо нь цагийн эрхэнд үнэн утгаа алдаж, Есүс Христэд итгэж, дахин төрсөн итгэгч хүнийг хэлэхээсээ илүү шашинлаг, оюун ухаан өндөр ёс жаягтай нэгнийг нэрлэх болжээ. Есүс Христэд итгэдэггүй, Түүнд найддаггүй хүмүүс өөрсдийгөө Христэд итгэгч хэмээн нэрлэх болсон нь тэд ердөө л сүм цуглаанд хааяа нэг очдог юм уу эсвэл “христитгэлт улсад” амьдарч буйтайгаа холбон тайлбарладаг. Гэвч сүм цуглаанд явснаар, өөрөөсөө доогуур хүмүүст тусалсанаар, эсвэл зүгээр сайн хүн байснаараа Христэд итгэгч болчихгүй. Нэгэн авралын зар тараагч “Машины гараашид хэн нэгэн нь орсоноор өөрөө машин болчихдоггүй шиг сүм цуглаанд очсоноор хэн ч Христэд итгэгч болчихгүй” хэмээн хэлсэн байдаг. Сүм цуглааны гишүүн байж, Ням гаригт тогтмол цуглаанд явж, сүмийн үйчлэлд үйлчилсэнээр та Христэд итгэгч болохгүй ээ.

Библи дээр хэлэхдээ бид сайн үйлс үйлдсэнээр Бурханы тааллыг олохгүй гэсэн. Тит 3:5 дээр “Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм” гэсэн байдаг. Тэгвэл, Христэд итгэгч гэдэг нь Бурханаар дахин төрсөн (Иохан 3:3; Иохан 3:7; 1 Петр 3:23) бөгөөд Есүс Христэд итгэлээ өгсөн нэгэн нь байх нь тодорхой. Ефес 2:8 дээр “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг” гэсэн байна. Жинхэнэ Христэд итгэгч гэдэг нь өөрийн гэм нүглээ гэмшиж, Есүс Христэд итгэлээ өгсөн нэгнийг л хэлнэ. Тэдний итгэл нь ямар нэгэн шашин шүтэх ч юм уу аль эсвэл”ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй” гэсэн мухар сүсгийг дагадаггүй.

Христэд итгэгч нэгэн нь өөрийнхөө итгэл үнэмшлийг Есүс Христэд өгч, Есүс бидний гэм нүглийн төлөө загалмай дээр нас бараад гурав хоногийн дотор дахин амилсан бөгөөд Түүнд итгэсэн хүн бүрт мөнх амийг өгнө гэдэгт итгэдэг хүн юм. Иохан 1:12 бидэнд хэлэхдээ: “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв” гэжээ. Христэд итгэгч гэдэг нь үнэхээр Бурханы хүүхэд бөгөөд Бурханы жинхэнэ гэр бүлийн гишүүн, Христ дотор шинэ амьдралыг авсан нэгэн билээ. Христэд итгэгчийн шинж тэмдэг нь бусдад хайртай бөгөөд Бурханы Үгэнд дуулгавартай байх билээ (1 Иохан 2:4; 1 Иохан 2:10).

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол холбоо барих хэсэг дээр дарж бидэнтэй холбогдоно уу.

Mongolian Christian Fellowship in the UK | Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл цуглаан

www.gotquestions.org

Сэдэвийн ангилал: Асуултууд, САЙН МЭДЭЭ, Христитгэлийн тухай
Түлхүүр үг: , , ,

"Христэд итгэгч гэж хэн бэ?"
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. Sumya says:

    Тиймшүү. Жинхэнэ итгэгч болохыг хүсвэл Ариун Сүнсийг хүлээн авах хэрэгтэй. Ингэхийн тулд чин сэтгэлээсээ гэмээ гэмшиж Түүний өмнө уучлал гуйх хэрэгтэй. Тэгээд л эхэлнэ дэ.

    2Коринт3:18 Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг.
    Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог юм.

    Залуусаа Христэд итгэгч хүний амьдрал үнэхээр ертөнцийн явдаг голдирол, замаас тэс өөр хирнээ, ер бусын алмаарч ангайж, баярласан амьдрал байдаг. Гэдгийг би хэлнэ. Залуусаа.

  2. Sumya says:

    Тиймшүү. Жинхэнэ итгэгч болохыг хүсвэл Ариун Сүнсийг хүлээн авах хэрэгтэй. Ингэхийн тулд чин сэтгэлээсээ гэмээ гэмшиж Түүний өмнө уучлал гуйх хэрэгтэй. Тэгээд л эхэлнэ дэ.

    2Коринт3:18 Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг.
    Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог юм.

    Залуусаа Христэд итгэгч хүний амьдрал үнэхээр ертөнцийн явдаг голдирол, замаас тэс өөр хирнээ, ер бусын алмаарч ангайж, баярласан амьдрал байдаг. Гэдгийг би хэлнэ. Залуусаа.

  3. tsatsral says:

    tiimeee Christed itgegch bn gedeg zugeerl humuusiin Burhand itgej maani zalbiral unshdagtai adil zuil bish Christed itgeh itgeliig emegtai hun nuhuruu hairlahtai adiltgan uzej boloh ym uchirn yamarch emegtei hun nuhurn uuriign yaj ch zowooj zodoj shanalgaj baisan nuhruu geriinhee terguun huuhduudiinhee aawn gj hairlasaar irdeg ter hunii amidrald ter nuhurtuu gomdoh gomdol myanga baiwch ter nuhurtuu itgeseerl baidag bid yagl iim hairaaar hairlaj baiwal Burhan bidniig aguu hairaar hairlah bolno Burhanii aguu itgegch Jov tiimee ter hun shigl baih heregtei

  4. tsatsral says:

    tiimeee Christed itgegch bn gedeg zugeerl humuusiin Burhand itgej maani zalbiral unshdagtai adil zuil bish Christed itgeh itgeliig emegtai hun nuhuruu hairlahtai adiltgan uzej boloh ym uchirn yamarch emegtei hun nuhurn uuriign yaj ch zowooj zodoj shanalgaj baisan nuhruu geriinhee terguun huuhduudiinhee aawn gj hairlasaar irdeg ter hunii amidrald ter nuhurtuu gomdoh gomdol myanga baiwch ter nuhurtuu itgeseerl baidag bid yagl iim hairaaar hairlaj baiwal Burhan bidniig aguu hairaar hairlah bolno Burhanii aguu itgegch Jov tiimee ter hun shigl baih heregtei

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 3395 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..