10

“Өнөөдрийг ЭЗЭН бүтээсэн учир хөгжилдөн баярлацгаая”

Хамгийн сүүлд1322цагийн өмнө уншсан байна

Өнөөдрийг ЭЗЭН бүтээсэн учир хөгжилдөн баярлацгаая.”

Дуулал 118:24

Өдөр бүр баяр хөөр, аз жаргалтай байдаггүй. Амьдралд хүнд хэцүү, бэрхшээл зовлон, үхэл хагацалтай өдрүүд тохиолдоно. Тухайн өдөр юу болохыг бид үнэндээ хэлж мэдэхгүй. Энэхүү дууллыг бичигч ч баяр хөөр, аз жаргал дундаа энэ мөрийг бичээгүй ажээ. Бүх юм сайхан байгаа учраас хөгжилдөн баярлацгаая гээгүй, харин ч нөхцөл байдал нь үүний эсрэгээр буюу хүнд хэцүү, бэрхшээл дарамттай байсныг бичсэнээс нь харж болно.

Дууллыг бичигч маань өөрийг нь хорсон дайсагнагчдын дунд амьдарч (и.7), бүх ард түмнээр бүслүүлэн (и. 10, 11), үхлийн ирмэгт тулж (и.17) байхдаа ЭЗЭНд хандан хашхирч (ишлэл 5), бэрхшээл зовлонгоосоо гэтэлгэн ангижруулахыг Бурханаас удаа дараа гуйн залбирсан (и. 14, 21, 25). Мөн “Та намайг доош унагаасан” (и.13), “Иавэ намайг зэмлэсэн” (и. 18) гэж байгаа нь Бурханаас ч бас зэмлэл ирж буйг тэрээр ойлгож байсныг харуулна. Хэдий тийм ч “харин ЭЗЭН миний тусламж” (и.13), “Тэрээр намайг үхэлд тушаагаагүй” (и.18) гэж тунхаглаж байгаа нь Бурханд итгэл найдвараа тавьж, түшиг тулгуураа болгож байгаагийнх нь илрэл юм. Бэрхшээл зовлон маань эргэн тойрны нөхцөл байдал, бусад хүмүүсээс ч ирсэн бай, өөрсдийн буруу сонголт шийдвэр, гэм нүглийн үр дагавраас болж Бурханаас ирж буй зэмлэл ч бай бид Бурханд итгэл найдвараа тавих нь маш чухал юм. Дууллыг бичигчийн “хүнд найдсанаас ЭЗЭНд түшиглэсэн нь дээр, ноёдод найдсанаас ЭЗЭНийг тулсан нь дээр” гэж хэлснийг санаж байх хэрэгтэй. Энэ үг Давид хаан цэрэг армиа тоолж нүгэл үйлдсэний дараа (2 Сам 24:1-14) “ЭЗЭНий өршөөл агуу учир Түүний гарт өөрсдийгөө даатгая. Харин намайг хүний гарт битгий өгөөч” (и.14) гэж хэлж байсныг яахын аргагүй санагдуулж байна.

Энэ дуулал “ЭЗЭН сайн бөгөөд хайр энэрэл нь мөнхийн учир Түүнд талархагтун” гэдэг үгээр эхэлж, бас төгсдөг (и. 1, 29). Дууллыг бичигч “ЭЗЭНий хайр энэрэл мөнхийн” хэмээн тунхаглагтун гэж израильчууд, ЭЗЭНээс эмээгчдийг уриалжээ (и. 2-4). Бурханы хайр энэрэл хүнийх шиг түр зуурынх биш бөгөөд хүн хэр сайн байгаагаас хамаардаггүй. Хүн хүндээ үнэнч хайр үзүүлэх нь агуу зүйл боловч тийм үнэнч хайр ховор билээ. Бас хүний хайр хүмүүний амьдралын дал наян жилийн хугацаанд л үргэлжилдэг бол Бурханы хайр энэрэл үеэс үед, зуунаас зуунд, мөнхөөс мөнхөд үргэлжилдэг. Хэдэн зуу, мянган жилийн өмнө хүн төрөлхтөнийг хайрлаж байсан Бурханы тэр хайр нь өнөөдөр ч гэсэн хэвээрээ та биднийг хайрлаж буй билээ. Бурханы хайр энэрэл хувиршгүй, өөрчлөгдөшгүй.

Бурханы энэ мөнхийн хайр энэрэлд итгэл найдвараа бат суурилуулсан учир дууллыг бичигч “би айхгүй, хүмүүс миний эсрэг юу хийж чадах вэ?” (и. 6), “ЭЗЭНий нэрээр би тэднийг бут цохино” (и. 10-12) гэж хэлж чаджээ. Цаашлаад “ЭЗЭН миний талд” (и. 6, 7), “Иавэ бол миний тусламж, хүч чадал” (и. 14), “Тэр бол миний аврал” (и. 14, 21), “та бол миний Бурхан” (и. 28) гэж хэлж байгаа нь Бурхантай ойр дотно, зөв зохистой харилцаатай байгааг нь харуулж байна. Бэрхшээл зовлон, хөнөөлт дайснаасаа аврагдаад зогсохгүй, “би үхэхгүй, харин амьд байж Иавэгийн үйлсийг тоочих болно” (и. 17), зөв шударгын хаалгаар орж, ЭЗЭНд талархал өргөнө (и. 19) гэж байгаа нь Бурханаас өгөх ялалт, авралыг илэрхийлж буй ажээ. Энэ дуулалд “барилгачдын голсон булангийн чулуу” (и. 22) буюу Есүсийн тухай гайхамшигт зөгнөл байдаг (Мат 21:42, Үйлс 4:11, 1 Петр 2:7).

“Өнөөдрийг ЭЗЭН бүтээсэн” гэж хэлж байгаа нь Бурхан бүхнийг захирч, удирдан чиглүүлж байгаад бүрэн итгэж байгаагийн илэрхийлэл юм. Бидний амьдралын өдөр бүр тохиолдлын бус, харин Бурханаас тохоон томилсон, төлөвлөсөн өдөр. Тэр өдрийг Бурхан өөрөө өгч байгаа учраас юутай ч учирсан Бурханы тусламж, хүч чадал, авралд нь найдаарай гэж биднийг уриалан байна. ЭЗЭН Бурханы хайр энэрэл мөнхийн учир ямар ч үед Бурхандаа найдаж, өнөөдөр хөгжилдөн баярлацгаая!

Гарамцэрэнгийн Баяржаргал

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , , ,

"“Өнөөдрийг ЭЗЭН бүтээсэн учир хөгжилдөн баярлацгаая”"
нийтлэлд 10 сэтгэгдэл байна

  1. Tugsuu says:

    Amen. Unuuduriig buteej bidend ugsun Burhan Ezendee bayarlalaa. Ene udurt bayarlan baharhaj bna. Tuunii hair iveel udur bur shine bilee.
    Bayarlalaa Bayaraa ahaa.

  2. Tugsuu says:

    Amen. Unuuduriig buteej bidend ugsun Burhan Ezendee bayarlalaa. Ene udurt bayarlan baharhaj bna. Tuunii hair iveel udur bur shine bilee.
    Bayarlalaa Bayaraa ahaa.

  3. Sumya says:

    Amen.
    Ezenii ogson odruudiig zui zohistoi ur dunteiger ashiglaj Ezeniig aldarshuultsgaay.

  4. Sumya says:

    Amen.
    Ezenii ogson odruudiig zui zohistoi ur dunteiger ashiglaj Ezeniig aldarshuultsgaay.

  5. Amka &Dashka says:

    amen uneheer gaihaltai bas aguu Bayaraa ahad talarhalaa ilerhiilj bna Aguu ih ezendee bas talarhaj tuuniig alham tutam burdee magtya

  6. Amka &Dashka says:

    amen uneheer gaihaltai bas aguu Bayaraa ahad talarhalaa ilerhiilj bna Aguu ih ezendee bas talarhaj tuuniig alham tutam burdee magtya

  7. Tsolmongarid says:

    Jolly good… :yahoo:

  8. Tsolmongarid says:

    Jolly good… :yahoo:

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..