23

Мөөшэ

Хамгийн сүүлд2590цагийн өмнө уншсан байна

Mөөшэ (Мосе)

Бид бүтэн сайны сургаалуудаараа өвлийн сургалт хүртэл Хуучин гэрээгээр номлохоор төлөвлөж байгаа билээ. Түрүүхэн та бүхэн Иосэфийн амьдралын тухай хичээлийг сонссон. Өнөөдөр бүгдээрээ Мөөшэгийн тухай үзэцгээе. Мөөшэгийн амьдралыг нэг хичээлээр дүгнэн ярина гэдэг үнэхээр хэцүү юм. Мөөшэ бол Хуучин гэрээ болон Библийн хамгийн чухал хүмүүсийн нэг бөгөөд түүний амьдралын хугацаанд маш олон чухал бас томоохон үйл явдал болсон.

–         Египетийн хаан Фараон израиль нярай хөвгүүдийг хороож байсан үед төрж, гурван сартайдаа Нил мөрөнд сагсанд тавигдан, Фараоны охиноор аврагдан, хүү нь болж хааны ордонд өсч, бараг 40 нас хүртлээ байсан

–         Фараоноос зугтан Мидианы цөлд 40 жил мал малласан

–         Бурхантай галт бутанд нүүр тулж, Израилийн ард түмнийг чөлөөлөхөөр дуудагдсан

–         80 настай байхдаа Фараонаас израильчуудыг явуулахыг шаардаж, эцэст нь Египетэд 10 гамшиг учирсан: Нил мөрнийг цус болгосон, мэлхий, бөөс, ялаа, мал амьтдын үхэл, идээт яр, мөндөр, царцаа, 3 өдрийн харанхуй, ууган хүүхэд үр төлийн үхэл

–         Египетээс бүх израильчуудыг гарган, өдөр нь үүлэн багана, шөнө нь галан баганаар дагуулан явсан

–         Улаан тэнгисийг хувааж, хуурай газраар гаталсан

–         Хаднаас ус гаргаж, шувууны махаар хооллож, манна хэмээх талхаар 40 жил хооллосон

–         гайхамшигт үйл явдал олныг үйлдэж байсан

–         Синай уулан дээр Бурханаас 10 тушаалыг нь авсан

–         Аарон тэргүүтэй израильчууд итгэл тэвчээргүй загнан, алтаар тугал хийгээд мөргөж,  Бурханы уур хилэнг хүргэж байхад тэднийг бүү устгаач гэж зуучлан залбирч байсан

–         Бурханыг хэрхэн хүндэтгэн үйлчлэх, хэрхэн Бурханы хүмүүс болж хамтдаа амьдрах тухай бусад дэлгэрэнгүй хуулиуд хүлээн авсан

–         израильчууд Бурханы гайхамшгийг хангалттай харсан боловч бүрэн найдаж чадаагүй учраас Бурхан тэднийг амалсан газартаа оруулахгүй гэж 40 жил цөлд хэрэн тэнүүлэхэд Мөшэ тэднийг удирдсаар, дагуулсаар, хэрэг заргыг нь шүүсээр,  хамт зовж, тэвчээрээ барж байсан

–         Бухимдсанаасаа болж өөрөө амалсан газарт орох боломжоо алдсан

–         Бурханы оршихуйг төлөөлсөн уулзалтын асар, гэрээний авдар, тахилын ширээ, тахилын бусад эд хэрэгслүүдийг барьсан

–         амалекчууд, Сихон хаан, Ог хаан, дайснуудаа ялж байсан

–         Амласан газрын ирмэгт израильчуудыг авчирсан

–         Залгамжлагч Иошуад халаагаа өгсөн

–         Хуучин гэрээний эхний таван номыг бичиж үлдээсэн

гээд дурдвал яаж нэг хүний амьдралд ийм олон агуу явдлууд болсон юм бэ гэмээр байдаг. Олон гайхамшигт явдал болж байсан ч зөрүүд, итгэлгүй, найдваргүй, хуурамч шүтээн шүтэх хандлагатай израильчуудыг удирдан явахад хэцүү бэрх зүйлс олон байсан. Энэ олон агуу үйлдлүүдийн цаана Мөөшэгийн агуу чанар, зарчим байгаа юм. Агуу хүнийг агуу үйл явдлууд дагалдаж байжээ.

Гэхдээ л Мөөшэ бидний нэгэн адил энгийн хүн байсан. Бид Мөөшэгээс юу сурч болох вэ? Мөөшэ гурван зүйлийг маш тодорхой ойлгож байсан байна.

1. Хүн өөрийн чадвар, хүчиндээ найдвараа тавьж огт болохгүй

Мөөшэ өөрийн чадвар хүчээрээ бахархдаг нэгэн байгаагүй. Фараоны ордонд 40 шахам жил амьдрахдаа тийм нэгэн байсан байж болох юм. Өөрийн эр хүчээр израильчууддаа туслах гэж нэгэн египетийг алсан. Харин үүний дараа 40 жил Мидианд мал маллаж байхад Бурхан зүрх сэтгэлийг нь өөрчилж, даруу болгосон нь лавтай. Бурхан малын бэлчээрээс өөрийн агуу удирдагч нараа сонгосон жишээ олон байдаг. Саул хаан, Давид хааныг хэн ч удирдагч гэж сонгон тавиагүй, малаа хариулан явж байхад Бурхан сонгосон. Малын бэлчээрээс сонгогдоно гэдэг нь өөрийгөө дөвийлгөдөггүй, даруухан нэгэн байна гэсэн үг.

Бурхан Мөөшэг галт бутан дотроос дуудахад “Фараон уруу очиж, израильчуудыг Египетээс гаргах би хэн юм бэ?” (3:11) гэж хэлж байсан. Мөөшэ дахин “тэд надад итгэхгүй шүү дээ” гэдэг (4:1). Таяг, гар хоёроор нь Бурхан гайхамшигт тэмдэг үзүүлсэний дараа ч Мөөшэ “би ярьж чадахгүй, хэл яриа муутай шүү дээ” гэдэг (4:10). Бас л “Та өөр нэгнийг явуулаач” (4:13). Эдгээр нь Мөөшэ өөрийн чадвар, хүчиндээ найдвар тавиагүй гэдгийг харуулна. Фараоны ордонд эрдэм мэдлэг, эрх дарх дунд өссөн тэрээр өөрийн чадвар хүчиндээ найдаж болох байсан.

Тоо 12:3-т “Мөөшэгээс илүү даруу хүн энэ дэлхий дээр байгаагүй” гэдэг. Бурхан бардам нэгнийг эсэргүүцэж, даруу нэгнийг өргөмжилдөг гэдэг үг Библид олонтаа байдаг. Хүн өөрийн чадвар, хүчиндээ найдвараа тавьж огт болохгүй гэдгийг Мөөшэ сайн ойлгож байсан учир Бурхан түүнийг агуугаар хэрэглэсэн болов уу.

2. Сүнслэг амьдралын нууц хүч нь Бурхантай нүүр тулан харилцахад оршдог

Мөөшэ Бурхантай маш ойр харилцаатай байсан учир анх Мөөшэд л Бурхан өөрийн нэрийг илчилсэн. “Бурхан” гэдэг үг бол “хүн,” “амьтан” гэдэг шиг төрөл зүйлийг заасан ерөнхий нэр. Харин хүн бүр өөрийн нэртэй байдагтай адил Бурханы оноосон нэр бол “Иавэ” бөгөөд энэ нь “Би байдаг, байх болно” гэсэн утгатай үг.  Бурханы Иавэ гэдэг нэр Бурханы мөнх оршигч чанар, хүч чадал, бүхнийг захирах эрх мэдлийг нь илэрхийлдэг.

Ег 3:14 “Би бол Би байдаг.” Ег 6:2 “Би өөрийгөө Иавэ (ЭЗЭН) хэмээх нэрээрээ Абрахам, Исаак, Иаковт илчлээгүй.” Ег 33:11 “Бурхан Мөөшэтэй нүүр тулан ярьдаг байлаа.” Дх 34:10 “Мөөшэгээс хойш ЭЗЭНий нүүр нүүрээрээ мэддэг эш үзүүлэгч төрөн гараагүй.”

Мөөшэ Синай уулан дээр Бурхантай учирсны дараа нүүр нь гэрэлтэж байлаа. Бурхантай ойр харилцаатай хүнээс Бурханы гэрэл, баяр баясгалан гэрэлтэж байдаг. Жишээ: модон загалмай үүрээд АНУ-ын хойд зүгээс урагш хүрсэн залуу.

Сүнслэг амьдралын нууц хүч нь Бурхантай нүүр тулан харилцахад оршдог. Мөөшэгийн маш сайн ойлгож, баримталж байсан гурав дахь зүйл нь юу вэ?

3. Зөвхөн Бурханы оршихуй л биднийг бусдаас ялгаатай болгодог

Ег 33:15-16 “Хэрэв Таны оршихуй л надтай явахгүй юм бол биднийг эндээс бүү хөдөлгөөч… Та бидэнтэй явсанаараа л би болон таны хүмүүс энэ дэлхий дээрх бусад бүх хүмүүсээс өөр болж байгаа биш үү?” гэж Мөшэ залбирч байсан. Бидний чадвар мэдлэг, өөр юу ч бай бусдаас үнэндээ жинхэнэ ялгаж чадахгүй, харин Бурханы оршихуй л бидэнтэй хамт байвал бусдаас ялгарна.

Бурханы оршихуй л израильчуудыг амжилттай урагшлуулж байсан гэдгийг израильчууд өөрсдөө дайснаа ялах гэсэн бүтэлгүй оролдлогоос тодорхой харагддаг. Тоо 14:42, 43 “Эзэн та нарын дунд байхгүй учраас бүү урагш яв … ЭЗЭН та нартай хамт байхгүй” гэж Мөөшэ дахин дахин сануулж байсан хэдий ч өөрсдийн хүчинд эрдсэн хэдэн израильчууд амалэк, канаанчуудад ялагдан, хөөгдсөн.

Дуу 127:1 “ЭЗЭН л байшинг бариагүй бол барилгачид хоосон хөдөлмөрлөдөг, ЭЗЭН л хотыг сахиагүй бол манаач дэмий л сэрүүн байдаг”

Бурханы оршихуйтай нягт холбоотой нэгэн амлалт бол “Би чамтай хамт байх болно” гэдэг Бурханы амлалт. Энэхүү амлалт Бурханы таалал, оршихуй, ерөөл, хамгаалалт, ивээл, амжилт, ирээдүй, амлалтын биелэл, хүч чадал, дайснаа ялах ялалт, залбирлын хариу байна гэсэн үг юм. Шинэ гэрээний итгэгчид бид нарын дотор Бурхан Ариун Сүнсний оршихуйгаараа орших болсон нь гайхамшигтай.

Бурханы оршихуйг хүсэх эрмэлзэл өөрсдийгөө алдаршуулах, хүмүүсийн өмнө нэр хүнд олох гэсэн хүсэлтэй огт нийцэхгүй. Бид улам доош орж, Бурхан улам дээш өргөгдөх учиртай. Бурханы оршихуйг хүсэх нь Бурханы ариун нэрийг алдаршуулах чин сэтгэлээсээ хүснэ гэсэн үг. Зөвхөн Бурханы оршихуй л Христэд итгэгчийг бурхангүй хүнээс жинхэнэ утгаар ялгаж өгдөг. Өөрөөр хэлбэл Өөрт нь хайртай, Христээр дамжин гэм нүглээсээ аврагдсан хүмүүстэй Бурхан хамт байдаг байхад Христ Есүсийг Аврагчаа болгоогүй хүмүүстэй Бурхан хамт байхгүй.

Бид даруу байж, өөрсдийн хүч чадалдаа найдвараа тавилгүй, Бурхантай ойр дотно нүүр тулан харилцаж, Бурханы оршихуйн үр дүнд бусдаас ялгаатай байж, эцэст нь Есүс Христийн нэр алдарших болтугай!

Гарамцэрэнгийн Баяржаргал

2010 оны 09 сарын 26. Лондон.

Хуучин гэрээний энэхүү цуврал хичээлийн бусдыг нь та уншсан уу?

Захирагчид/Шүүгчид ном

Захирагч Гидеон

Захирагч Самсон

Самуэл

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Хуучин гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , , ,

"Мөөшэ"
нийтлэлд 23 сэтгэгдэл байна

  1. Tsolmongarid says:

    Ikh saikhan bolj, Khristiin ner tugs bilee.
    In nomine Patris, et Filii, et Spritus Sancti. Amen B-)

  2. Tsolmongarid says:

    Ikh saikhan bolj, Khristiin ner tugs bilee.
    In nomine Patris, et Filii, et Spritus Sancti. Amen B-)

  3. Tugsuu says:

    Burhanii hun Mose-iin talaar bolon tuunees bidnii surah yostoi zuilsiig mash engiin bas oilgomjtoi zaaj ugsund bayarlalaa. Bayraa ah tanid Burhan busdiig surgah gaihaltai talant-iig ugsun gej bi bodoj baina. Ta bolon tanii ger bul-iig Burhan aguugaar uuriin haanchlaldaa uilchluulj baigaad mash ih bayartai baina. God bless you and your family by richly.

  4. Tugsuu says:

    Burhanii hun Mose-iin talaar bolon tuunees bidnii surah yostoi zuilsiig mash engiin bas oilgomjtoi zaaj ugsund bayarlalaa. Bayraa ah tanid Burhan busdiig surgah gaihaltai talant-iig ugsun gej bi bodoj baina. Ta bolon tanii ger bul-iig Burhan aguugaar uuriin haanchlaldaa uilchluulj baigaad mash ih bayartai baina. God bless you and your family by richly.

  5. enkune says:

    Bidniig buteegch,tsoriin gants unen Burhand bidnii
    Avragch Ezen Esus Hristeer damjuulan
    Aldar n uyiin uyd baih boltugai,,Amen

    • Tugsuu says:

      Bayarlalaa Enkhee egchee Taniig orj ireh bolgond ih bayartai baigaa shuu. God bless you and your family.

      • Enkune says:

        Your welcome and God bless your family too.ta nartaa bas bayarlalaa.egch n.udur bolgon orj bgaa,

  6. enkune says:

    Bidniig buteegch,tsoriin gants unen Burhand bidnii
    Avragch Ezen Esus Hristeer damjuulan
    Aldar n uyiin uyd baih boltugai,,Amen

    • Tugsuu says:

      Bayarlalaa Enkhee egchee Taniig orj ireh bolgond ih bayartai baigaa shuu. God bless you and your family.

      • Enkune says:

        Your welcome and God bless your family too.ta nartaa bas bayarlalaa.egch n.udur bolgon orj bgaa,

  7. Altan says:

    Unshihad tun saihan baina. :good:

  8. Altan says:

    Unshihad tun saihan baina. :good:

  9. Khaliun says:

    Ene udriin mendiig hurgie.. Manai tsuglaan bas odoo huuchin gereegeer aylaj bgaa bolohoor mash heregtei medeelel baina. Bayarlalaa. Burkhan tand mergen uhaaniig duurneer uguh boltugai. Cheh dahi Munkh ami tsuglaanaas

  10. Khaliun says:

    Ene udriin mendiig hurgie.. Manai tsuglaan bas odoo huuchin gereegeer aylaj bgaa bolohoor mash heregtei medeelel baina. Bayarlalaa. Burkhan tand mergen uhaaniig duurneer uguh boltugai. Cheh dahi Munkh ami tsuglaanaas

  11. bayarjargal says:

    Sain baina uu, Khaliun

    Cheh ulsaas mend bichij, uram hairlasand ih bayarlalaa. Huuchin gereenii busad niitleluud ta nart bas heregtei bn bh gej naidaj bna. Burhan ta buhniig yeruun adislaj, Chehd bgaa olon mongolchudd Ezen Yesus Hristiig tanij avah boltugai!

    Bayaraa

  12. bayarjargal says:

    Sain baina uu, Khaliun

    Cheh ulsaas mend bichij, uram hairlasand ih bayarlalaa. Huuchin gereenii busad niitleluud ta nart bas heregtei bn bh gej naidaj bna. Burhan ta buhniig yeruun adislaj, Chehd bgaa olon mongolchudd Ezen Yesus Hristiig tanij avah boltugai!

    Bayaraa

  13. tuya says:

    sain baina uu?tanai saitaar orj mash ih svnsnii hool abch bgaad talarhaj bn .bi sved ulsaas bichij bn.amidraliin vndsen zarchim,ooriin chini bichsen udirdlagiin 5zarchim,mon sait deer bgaa bvh zvils bidniig svnseer osgoj bgaad mash ih bayrtai bn huuchin shine geree vneheer gaihamshigtai.AGUU BURHAND aldar magtaal ni baij TYYNII taalliig olson bvh hvmvvsiin deer amar taiban dvvren buuh boltugai.Taniig BURHAN buren dvvrneer ashiglan olon svnsleg udirdagch dagaldagchiig araasaa gargaj bosgoh boltugai gej EZEN ESVSIIN nereer erooj baina.AMEEN http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gifhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif

    • Bayarjargal Garamtseren says:

      Сайн байна уу, Туяа?
      Манай сайтаар зочилж, хэрэгтэй зүйлсээ олж байгаад би тун баяртай байна. Миний хичээлүүдийг Эзэн Бурхан ийн ашиглаж, таныг ивээж байгааг сонсоход их урам өгч байна. Мэдэгдсэнд баярлалаа. Би Монголд эргэж ирээд тийм ч удаагүй байна. Удахгүй манай монгол дахь “Амьд бүл” чуулган өөрсдийн вэбсайттай болоод сургаал номлол материалуудаа тавих төлөвлөгөөтэй байгаа. Тэр үед манай “Амьд бүл” сайтаар бас зочлоорой. Эзэн таныг улам ихээр ивээг!
      Баяржаргал Г.

  14. tuya says:

    Sain baina uu?ene odriin mend hvrgei.odor bolgon zochlood ahin dahin sonsood vzeed gaihamshigtai iveeltei baigaa. gants bi bish minii itgeliin naiz nar maani bas vzeed neg negendee heleed olon hvn svnsnii hool abch baigaag duulgaya.saitiig tani tesen yadan hvleej baina.Bidend svnsleg hool yag odoo mash ih heregtei baina.Ger bvl bolon Codnomtseren egchid mend hvrgeerei.BURHAN tanid mergen uhaan bolon medlhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gifhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gifegiig dvvrneer tsutgah boltugai.

  15. tuya says:

    sain uu?Bayarjargal pastoraa amid bvl sat ruu orj bolohgvi bn tuslaach!!!!!!!!!!!!bayarlalaahttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif

    • Bayarjargal Garamtseren says:

      Сайн байна уу, Туяа?
      Одоогоор манай сайт (amidbul.net) арай ажилд ороогүй байгаа. Удахгүй оруулахаар ажиллаж байна. Тэр болтол youtube.com сайтаас манай сувгийг (Amid Bul) хайж гаргаад, тэнд байгаа номлолуудын видеог үзээрэй. 12 сараас хойшхи номлолууд байгаа. “Христ Хуучин гэрээнд”, “Есүсийн амьдрал ба үйлчлэл” гэсэн цувралууд байгаа. Эзэн Бурхан маань таныг ерөөн сахих болтугай!

  16. tuya says:

    sain baina uu? Bayarjargal pastoraa http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gifnomlolnuudiig olj sonsoj bgaa http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gifmash ih bayrlalaahttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.giftaniig AGUU BURHAN ulam ilvvgeer OORIINHOO HAANCHLALIIG teleh ajild gaihaltaigaar ashiglah boltugai http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gifhttp://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif

    • Bayarjargal Garamtseren says:

      Сайн уу, Туяа?
      Номлолуудыг олж сонсож байгаа нь сайн байна. Эзэн Бурхан өөрийг тань мөн ивээн, сахих болтугай!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..