6

"Шүүгчид/Захирагчид" ном

Хамгийн сүүлд1293цагийн өмнө уншсан байна

“Шүүгчид/Захирагчид” ном

Мөөшэ нас барсны дараа Иошуа израильчуудыг тэргүүлэн, Бурханы тэдэнд амалсан газарт авчирсан. Иошуагийн гүйцэтгэсэн гол үүрэг нь Израилийн арван хоёр овог аймагт газруудыг нь хуваарилан өгч, тэр газрыг Бурханы үгийн дагуу эзлэн авч, Бурханы заавар журмаар эзэмшин суухад тэдэнд туслах байлаа. Иошуагийн үед олон газрыг эзлэн авч чадсан боловч бүрэн өөрийн болгож аваагүй газар, хэсгүүд ихээхэн үлдсэн. Иймээс израильчууд Канаан газарт амьдарч байсан хит, амори, периз, хив, иебусчуудтай зэрэгцэн амьдарч байв.

Иошуа болон Иошуагийн үеийн ахлагчид өнгөрсний дараа Бурханы ажил үйлсийг мэдэхгүй үеийнхэн гарч ирсэн. Израильчууд харь үндэстнүүдийн хиймэл шүтээн, Баал, Ашторэтийг шүтэн дагаж, мөргөснөөс болж Бурхан тэдний дайснуудыг зайлуулж өгөлгүй, харин ч тэдний эрхшээл дарамтан дор оруулах болжээ. Нигүүлсэнгүй Бурхан тэдний зовлон, залбирлыг сонсон, дайсны эрхшээлээс нь удаа дараа гарган чөлөөлж байсан. Израильчуудад туслах энэ үйл ажиллагаандаа Бурхан янз бүрийн хүмүүсийг гаргаж иржээ.

“Шүүгчид” гэж орчуулагдсан энэ хүмүүсийн тухай ярихаас өмнө “шүүгч” гэдэг нэр томъёоны тухай жаахан тайлбар өгье. Еврей хэл дээрээ “шафат” (שפת) гэдэг энэ үйл үг нь ард түмний энх тунх байдал буюу “шалом” алдагдсны дараа тэр энх тунх, амар тайван байдлыг сэргээх үйл явцыг хэлэх ажээ. Тийм учраас энэ үг нь шүүх шийдвэр гаргах явцаар хязгаарлагдахгүй, харин ч илүүтэйгээр “захирах, хянах, удирдах, тэргүүлэх” гэсэн утгатай. “Шүүгчид” гэж жаахан хазгай орчуулагдах болсны шалтгаан нь анх еврейгээс грек хэл рүү ийм утгатай үгээр (κριτος) орчуулагдаж, тэр нь хэвшмэл уламжлалт хэллэг болж, латин (iudice), англи (judge) болон бусад хэл рүү энэ утгаараа орчуулагдах болсноос гаралтай ажээ. Тиймээс монгол хэл дээр “захирагч, захирагчдын үе” гэж орчуулвал илүү тохиромжтой юм. Иймд энэ хичээлд би “захирагч” гэж хэрэглэж ярина. Эдгээр захирагчдын үйл ажиллагаа ард түмний энх тунх байдлыг алдагдуулсан хүмүүст шийтгэл болж, харин тэр байдалд зовж байсан хүмүүсийн хувьд аврал чөлөөлөлт болдог байна.

Шүүгчид/Захирагчид ном Иошуагаас хойш Израилийн хаант улс байгуулагдах хүртэлх түүх билээ. Израилийн түүхийн энэ цаг үе бол ойролцоогоор 300 гаруй жил буюу МЭӨ 1375-1050 оны үе юм.

“Шүүгчид/Захирагчид” номыг хоёр гол санаагаар дүгнэж болох юм.

1.     Израилийн итгэмжгүй байдал ба Бурханы тэвчээрт өршөөл

Шүү 2:11-23. Израилийн энэ үе бол израильчууд харийн бурхдыг шүтэн мөргөж, үүнээсээ болж Бурханы уур хилэнг хүргэж, дайснууддаа дарлагдаж, эцэстээ эргээд Бурханд хандан хашгиран гуйж, Бурханы аврал чөлөөлөлтийг амсаж байгаа түүх юм. “Израилийн итгэмжгүй байдал – харийн дарлал – Израилийн гуйлт – захирагч – Бурханы чөлөөлөлт – Израилийн амар тайван байдал – Израилийн итгэмжгүй байдал” гэсэн үйл явдлууд цикл маягаар дахин давтагддаг. Цикл тус бүр эхлэхдээ “Израиль Бурханы мэлмийн өмнө бузар мууг үйлдэж” гэсэн ижилхэн үг хэллэгээр эхэлж, “газар нутаг … жил амар тайван байлаа” эсвэл “захирагч … … жил Израилийг захирав” гэж төгсдөг. Бурхан 12 захирагчдыг гарган ирж, аврал чөлөөлөлтөө үзүүлсэн. Энэ 12-ын 6 нь бага, 6 нь их захирагчид бөгөөд өөр өөр овог аймгуудаас гаралтай байв.

Израильчууд Бурханы тушаасны дагуу хөөн зайлуулах ёстой байсан харь үндэстнүүдийг тууштай устгаж чадаагүйгээсээ болж, тэдэнтэй хөрш зэрэгцэн оршихдоо тэдний шашны зан үйл, шүтээн мөргөлд нь автах болов. Израильчууд ургац тариалан, аж ахуй, зан үйл гэх мэт амьдралынхаа янз бүрийн талбар дээр тэдний нөлөөнд автаж, хийдэг зүйлсийг нь даган дуурайх болжээ. Харин Бурхан тэдэнд урьд өмнө нь харь үндэстнүүдийн хиймэл шүтээнүүдэд мөргөж, хүндэлж огт болохгүй, тэгэх юм бол өөрсдөд нь томоохон гай гамшиг авчирна гэж хатуу анхааруулсан байлаа. Гэсэн хэдий ч израильчууд Бурханы сануулгыг огоорон, маш түргэн хиймэл шүтээнүүдэд мөргөх болсон. Бурханы шийтгэл болсон харийн дарлалыг амсаад, зовоод ирэхээрээ тэд Бурханд хандан хашгиран гуйхад Бурхан өршөөл нигүүлслээ үзүүлж, захирагчдаар дамжуулан ийнхүү удаа дараа авран чөлөөлж байлаа.

Эндээс бид юу сурах вэ? Энэ ном хүмүүс бидний гэм нүгэлд маш амархан автамтгай, Бурханаас холдон нүүр буруулах, жаргалтай үедээ Бурханаас эргэн холдох хандлагатайг маань харуулдаг. Мөн орчин тойрны хүч нөлөө, аюулыг бидэнд анхааруулж байна. Бид энэ дэлхийд Есүсийн “гэрэл,” “давс” болох учиртайгаас биш дэлхийн нөлөөнд автаж уусах учиргүй. Энэ дэлхийн буюу үл итгэгч нийгмийн зарчим, системийг дагавал дампуурал, сүйрэл, үхэлд хүрнэ. Тиймд харин биднийг оюун бодлоо Бурханы Сүнсээр шинэчлэн өөрчлөгд гэж дахин дахин сануулсан байдаг (Ром 12:2, Эфес 2:20).

Захирагчид ном нөгөө талдаа Бурхан биднийг гэм нүгэл, зовлон зүдгүүр дундаа хашгиран гуйхад нигүүлсэнгүй өршөөнгүй хандаж, гайхамшигтай тэвчээр, аврал нигүүлслээ үзүүлдэг гэдгийг харуулдаг. Хүн бид итгэмжгүй байсан ч Бурхан байгуулсан гэрээндээ үнэнч итгэмжтэй гэдгийг харж болно. Бурханаас хаа холдсон байсан ч Бурханд хандан хашгирвал биднийг сонсоно. Энд байх ганцхан нөхцөл бол би гэм буруутай юм байна гэдгээ ухаарсан, гэмшсэн, хугарсан, бууж өгсөн зүрх сэтгэл. Гэмшсэн зүрх сэтгэлээр буюу даруу байдлаар Бурханд хандахад Тэрээр үргэлж сонсох болно. Бурханы хайр бол агуу тэвчээрт өршөөл. Биднийг өршөөхдөө хүн шиг хэдэн удаа өршөөгөөд зогсчихдоггүй, Бурхан удаа дараа тэвчээртэйгээр өршөөн уучилдаг. Дуулал 103:2-4

2 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Түүний ач тусын алийг нь ч бүү март.
3 Тэр чиний бүх гэм бурууг уучилж,
Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
4 Тэр чиний амийг мөхлөөс аварч,
Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.

2.      Хүний санаа биш, харин Бурханы үг зөвийн хэмжүүрийг тогтоодог

Захирагчид номын ялангуяа сүүлийн хагас дахь үйл явдлуудыг дүгнэх нэг өгүүлбэр бол “хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа” (Шүү 17:6) юм. Израильчууд Бурханы үг зааврын дагуу биш, өөрсдийн санаагаар таарна тохирно гэсэн зүйлээ нэмж хутган үйлдэж байлаа. Шүү 17 бүлэг. Тэд жинхэнэ мөнхийн Бурханд итгэх итгэлээ хуурамч шүтээн шүтэх явдалтай хольж хутган байв. Жишээ нь: Лээв овгийн нэгэн эр Мика гэгчийн хувийн тахилч нь болж, хиймэл шүтээнүүдэд нь мөргөн үйлчилж байлаа. Мика “миний тахилч Лээв овгийн учир ЭЗЭН намайг ерөөж л таараа” (Шүү 17:13) гэж хэлж байгаа нь израильчууд Бурханы заавар тушаалаас ихээхэн холдсон, харийн шашны зан үйлийг ихээхэн дагаж байсныг харуулж байна. Энэ байдал хувийн лам хуваргатай зарим монголчуудын маань байдлыг яахын аргагүй санагдуулна.

Хүний нүдэнд зөв гэж үзсэн нь зөв биш, харин Бурханы үгийн дагуу зөв гэсэн нь зөв байдаг. Бурханы үг заавар л мөнхийн ба туйлын зөв юм. Бурханаас холдон эргэсэн израильчуудад эш үзүүлэгч Нэхэмиа Бурханы үг зааврын тухай “Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн” (Нех 9:13) гэж хэлж байсан.

Дуулал 119:

72 Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73 Таны мутар намайг урлан бүтээсэн юм.
Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.

97 Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!
Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98 Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.
Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99 Таны гэрчлэлүүд миний бясалгал учир
Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.
100 Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас
Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.

Хүн өөрийн нүдэнд зөв гэж үзсэнээ хийх юм бол буруу замаар будаа тээх болно. Харин зөвхөн Бурханы үг л зөвийн стандартыг тогтоодог. “Бусад хүмүүс тэгж л байдаг шүү дээ,” “бүх хүмүүс тэгж байхад би яагаад болдоггүй юм бэ!” гэх мэтчилэн бодож, үйлдвэл буруу зам, шийдвэр гаргаж, гэм нүглийнхээ хор уршгийг амсана. Хэдий Бурхан гэм бурууг маань уучилдаг ч тэр алдааныхаа хор уршгийг бид үүрэх л хэрэгтэй болдог. Монголчуудын маань дунд элбэг болсон нэгэн үзэгдэл бол гэрлэхээсээ өмнө хамтран амьдрах явдал юм. Гадаадад байгаа хүмүүсийн хувьд энэ асуудал бүр замбараагүй болсон байх нь ч бий. Ийм байдал гэр бүл, ирээдүйн үр хүүхэд гээд олон талбарт ээдрээтэй асуудлууд, хор уршиг тарина гэдгийг байнга санаж, үүнээс сэргийлэх хэрэгтэй.

Өөрсдөдөө байнга “зөвийн хэмжүүрийг хүний санаа биш, Бурханы үг тогтоодог” гэдгийг сануулж амьдарцгаая.

Гарамцэрэнгийн Баяржаргал

Кэмбриж, Их Британи. 2010 он 10 сар.

Хуучин гэрээний энэхүү цуврал хичээлийн бусдыг нь та уншсан уу?

Мөөшэ

Захирагч Гидеон

Захирагч Самсон

Самуэл

Сэдэвийн ангилал: НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Хуучин гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: ,

""Шүүгчид/Захирагчид" ном"
нийтлэлд 6 сэтгэгдэл байна

  1. Ganaa says:

    Woooooooooooooooow unheer uramtai gaihaltai niitlel. Bayarlalaa Bayaraa ahaa. Uuniig olon hun unshij bas iveel avch baigaa tul bayartai baina. God bless you and your family.

  2. Ganaa says:

    Woooooooooooooooow unheer uramtai gaihaltai niitlel. Bayarlalaa Bayaraa ahaa. Uuniig olon hun unshij bas iveel avch baigaa tul bayartai baina. God bless you and your family.

  3. Rina says:

    tiim shuu ter uiiin Israliin ard tumen shig odoo ueiinhen mun хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байna. tun haramsaltai. Tiimees bid Ezenii dotor tuushtai buguud tunii ogson niguusel hairaar busdiig hairlaj amdrah heregtei.Ezen aldarshig , Amen

  4. Rina says:

    tiim shuu ter uiiin Israliin ard tumen shig odoo ueiinhen mun хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байna. tun haramsaltai. Tiimees bid Ezenii dotor tuushtai buguud tunii ogson niguusel hairaar busdiig hairlaj amdrah heregtei.Ezen aldarshig , Amen

  5. enkune says:

    Saihan niitlel boljee.
    God bless your family.
    Burhanii iveeld hamtdaa iveegdey.

  6. enkune says:

    Saihan niitlel boljee.
    God bless your family.
    Burhanii iveeld hamtdaa iveegdey.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..