11

Захирагч Гидеон

Хамгийн сүүлд1675цагийн өмнө уншсан байна

Гидеон: Шүүгчид 6:1-8:35

Шүүгчид/Захирагчид номын тухай хичээл дээр Израилийн түүхийн энэ үед “Израилийн итгэмжгүй байдал – харийн дарлал – Израилийн гуйлт – захирагч – Бурханы чөлөөлөлт – Израилийн амар тайван байдал – Израилийн итгэмжгүй байдал” гэсэн үйл явдлууд цикл маягаар дахин давтан явагддаг гэдгийг дурдсан (Шүүгчид/Захирагчид ном). Шинэ захирагч гаргаж ирэх бүртээ Бурхан израильчуудын дарлал зовлон, гуйлт залбирлын хариуд дайсных нь дарлалаас чөлөөлж, энх тунх амар тайвныг тогтоон өгч байлаа. Харамсалтай нь тэр захирагч нас барахад израильчууд маань эргээд л Бурханаас нүүр буруулж, харийн бурхад шүтэж байв.

Бурхан 12 захирагчийг гаргаж ирсэн бөгөөд тэдгээр нь Отниэл (40 жил), Эхүд (80 жил), [Шамгар (?)], Дэбора/Барак (40 жил), Гидеон (40 жил), Абимэлэх (3 жил), Тола (23 жил), Иаир (22 жил), Иэфта (6 жил), Ибзан (7 жил), Элон (10 жил), Абдон (8 жил), Самсон (20 жил) юм. Энэхүү цуврал хичээлүүдээр хоёр захирагчийг онцлон авч үзнэ: Гидеон ба Самсон.

Захирагч Дэбораг өнгөрсний дараа израильчууд ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн учир (6:1-циклийн эхлэл) Бурхан тэднийг мидианчуудын гарт долоон жил өгчээ (циклийн хоёр дахь шат). Мидианчууд, амалэкчүүд тариа хураалтын үе болоход израильчуудын бүх ургацыг тонон дээрэмдэж, өөрсдөд нь юу ч үлдээлгүй орхидог, үүнээс болж израильчууд бүр ууланд нүх агуйд ч амьдрах дээрээ тулжээ. Иймд израильчууд энэхүү дарамт зовлон дундаа ЭЗЭНд хандан хашгиран гуйлаа (6:6 – циклийн гурав дахь шат). Бурхан өршөөл нигүүлслээ үзүүлэн тэдэнд туслахаар Гидеоныг захирагч болгон томилжээ (6:11-дөрөв дэх шат).

Гидеон бол Манассэ овгоос гаралтай бөгөөд Мөөшэг санагдуулмаар захирагч. Шүү 6:11-21. Гидеоны хэлсэн дараах үг өгүүлбэр, үйл явдлууд Мөөшэг санагдуулна.

Шүү 6:11 ЭЗЭН(ий элч) царс модны дор ирж Гидеонтэй ярьсан Ег 3:2 Шатан буй бутан дотроос Бурхан Мөөшэтэй ярьсан
6:15 “Би яаж Израилийг аварч чадах юм бэ” 3:11 “Фараон дээр очиж, израильчуудыг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?”
6:12 “ЭЗЭН чамтай хамт байна” 3:12 “Би чамтай хамт байх болно …”
6:13-17 Эргэлзэж, Бурхантай маргалдаж байгаа нь 3:13, 4:1 Мөөшэ эргэлзэж, Бурханы даалгаврыг биелүүлэхгүй байх шалтаг хайна.
6:15 “Би яаж Израилийг аварч чадах юм бэ? Манайх Манассэгийн хамгийн дорой овог, би хамгийн бага нь” 4:1, 10 “Тэд нар надад итгэхгүй, намайг сонсохгүй … Би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би хэл яриа муу, модон хэлтэй хүн”
6:17-21 Гидеоны таягт хүрч, хадан дээр асгасан мах, шөлийг шатааж тэмдэг үзүүлсэн. 4:2-9 Мөөшэгийн гар, таягийг хувиргаж Бурхан өөрөө Мөөшэтэй ярьсан гэдэг тэмдэг үзүүлсэн.
6:36-40 Мидианчуудтай тулалдахаасаа өмнө ноосыг норгох тэмдэг Бурханаас асууж, хариугаа авсан 7-12 бүлэг Мөөшэгээр дамжуулан Бурханы үйлдсэн арван гамшиг

Бурхан Гидеонд Баалын шүтээнийг нураа гэсэн даалгавар өгөхөд Гидеон хүмүүсээс айж байсан учир шөнөөр үүнийг хийдэг (Шүү 6:25-32). Энэхүү шүтээнийг Гидеоны өөрийнх нь аав босгож тавьсан байгаа нь сонирхолтой. Маргааш өдөр нь хотын хүмүүс (израильчууд байсан байж таараа) Баалын шүтээнийг нураачихлаа гэж сүйд болж байхад нуугдаж байгаа хүүгээ хамгаалж, бас энэхүү шүтээн нь зүгээр нэг айл гэрийн шүтээн биш, хотын хүмүүсийн шүтдэг зүйл байсан нь Гидеоны эцэг Иоаш хотдоо нөлөө бүхий хүн байсан байж таарна. Нөгөө талдаа израильчууд харийн хиймэл шүтээнийг ийм хэмжээнд хүртлээ шүтэж байсныг харуулж байна.

Гидеон Израилийг мидианчуудын дарлалаас чөлөөлж, Израиль 40 жил амар тайван байсан. Харамсалтай нь Гидеоныг нас барсны дараа израильчууд дахиад л Бурханаас эргэж, харийн хуурамч шүтээнүүдийг шүтэж эхэлсэн (8:33-35). Энэ нь буцаад л нөгөө Шүүгчид номд давтагддаг циклийнхээ эргэлтэнд орж байна гэсэн үг.

Гидеоны амьдралаас бид юу сурч болох вэ? Гидеон хэрхэн мидианчуудын гараас Израилийг чөлөөлсөн тулалдааны тухай дэлгэрэнгүй бичигдсэн бий (7:1-8:21). Энэ тулалдаанаас Шүүгчид номд болон бидний өнөөдрийн амьдралд онцгой хэрэгтэй хоёр чухал сургамж бий.

1. “Би өөрийн хүчээр өөрийгөө аварлаа” гэж эндүүрүүзэй!

Мидианчуудтай тулалдахаасаа өмнө Бурхан үнэхээр өөрөөр нь дамжуулан ялалт авчрах уу гэдгийг лавтайяа мэдэхийн тулд Гидеон хоёр удаа ноосоор сонирхолтой тэмдэг асуудаг (6:36-40). Үүнийхээ дараа мидианчуудтай тулалдах гэтэл цугларсан 32,000 израильчуудыг Бурхан дэндүү олон байна, израильчууд “би өөрийн хүчээр өөрийгөө аварлаа” гэж бардамнана гэдэг (7:2). Иймд тулалдахаас айж байсан 22,000 цэрэг нь гэр лүүгээ буцдаг (7:3). Тэгсэн ч гэсэн Бурхан та нар бас л олон байна гэж нэгэн сонирхолтой аргаар зөвхөн 300 цэргийг нь үлдээдэг (7:4-8). Голын уснаас нохой шиг хэлээрээ биш, харин гараараа утгаж уусан цэргүүд нь эд нар байлаа.

Тулалдааны өмнөх шөнө Бурхан Гидеонд ялалтыг өгнө гэдгээ мидианчуудын зүүдээр, тэдний амаар нь тунхаглуулж баталж өгдөг (7:9-17). Урам зориг орсон Гидеон цэргүүдээ зуу зуугаар нь гурав хувааж, шөнө дунд мидианчууд, амалэкчуудын арми уруу очдог.  Дайснууд нь тоо томшгүй, царцаа мэт олуулаа байлаа. Израильчууд гартаа байсан бүрээгээ үлээж, шавар савнуудаа хагалан дуу чимээ гаргахад Бурхан мидианчуудыг үймрүүлж, бие биенээр нь өөрсдийг нь хядуулж эхэлдэг. Тэгээд үлдсэн мидианчууд зугтаж, израильчууд тэднийг хол үлдэн хөөдөг билээ. Тоо томшгүй үй олон дайснуудыг 300-хан израильчууд ялахдаа үнэхээр Бурханы хүч, ухаанаар ялсан бөгөөд эцэст нь “би өөрийн хүчээр өөрийгөө аварлаа” гэж тэд хэлж чадахааргүй байлаа. Тэр тулалдсан 300 израильчуудын хийсэн юм үнэндээ бага юм. Бурхан өөрөө дайснуудын ихэнхийг нь хороож, израильчууд үлдэн хөөх л үүрэгтэй байсан.

Бидний амьдралд асуудал бэрхшээл, давж чадахааргүй юм шиг нөхцөл байдал үүсэхэд Бурхан өөрөө биднийг үүнээс гэтэлгэж өгдөг. Бид нар өөрсдийн хүч, ухаан, чадлаараа гараагүй юм шүү гэдгийг тодорхой болгохын тулд Бурхан биднийг хүчгүй дорой байхад маань ялалтыг өгдөг. Израильчууд хүний олноор биш, Бурханы хүчээр л ялж чадсан. Асуудлыг давахдаа би өөрийн хүч, мэдлэг, боловсрол, байр суурь, нэр нөлөөнийхөө хүч гавъяагаар давж чадлаа гэж бүү эндүүрээрэй. Тамын мөнхийн шийтгэлээс бид зөвхөн Христийн цусаар л аврагддагтай адил өдөр тутмын асуудлыг шийдэхээс авахуулаад бэрхшээл зовлонг туулан гарахдаа өөрийн хүчээр би “чадлаа” гэж эндүүрүүзэй. Тэр л бардамнал бидэнд том гай авчирна шүү. Бардамнал сайрхал бүдрэл сүйрлийг авчирна. “Би өөрийн хүчээр өөрийгөө аварлаа” гэж эндүүрүүзэй хэмээн Гидеоны түүх бидэнд анхааруулж байна.

2. “Би болон миний хүү та нарыг захирахгүй. Харин ЭЗЭН та нарыг захирна.”

Мидианчуудыг ялсны дараа израильчууд Гидеон дээр ирээд  өөрсдийг нь захиран удирдаач гэж хүсдэг. Үүнд Гидеон маш зөв хариулдаг: “Би болон миний хүү та нарыг захирахгүй. Харин ЭЗЭН та нарыг захирна” (Шүү 8:22, 23). Жинхэнэ захирагч нь хэн бэ гэдгийг Гидеон маш сайн мэдэж байлаа. Энэ нь өөрөө биш, харин Бурхан гэдгийг лавтай мэдэж байсан учир ийн хариулж чадсан юм.

Эндээс бид Библийн удирдлагын нэгэн чухал зарчмыг харж болно. Бурханлаг удирдагч хүмүүсийг өөр лүүгээ биш, харин Бурхан уруу хандуулдаг. Удирдагч хүн бол Бурханы өмнө үүрэг хариуцлагат нэгэн, харин жинхэнэ “захирагч” нь биш ээ. Өөрөөс нь илүү эрх мэдэл, хүч чадалтай Агуу Нэгэн рүү бусдыг чиглүүлэх нь удирдагчийн үүрэг. Христгүй, энэ дэлхийн зарчмаар ажиллагч удирдагч, дарга, захирлууд өөр дээрээ эрх мэдэл, хүч нөлөөг төвлөрүүлэхийг хичээдэг. Харин Библийн зарчим бол үүний эсрэг. Удирдагч хүн бусдыг захирахаар биш, зарц боол нь мэт үйлчлэхээр дуудагдсан хүмүүс.

Өөрөө Бурхан атал Есүс хүртэл бидэнд үйлчилж, амиа зориулахаар энэ дэлхийд ирсэн (Марк 10:45). Өөрөөсөө давуулан, Бурхан уруу хүмүүсийн харааг чиглүүлж чадаж байвал тэр удирдагч зөвийг үйлдэж байна гэсэн үг.

Хэн нэгэн хүн үнэндээ итгэгчдийг захирдаггүй. Эцэстээ Бурхан бол бидний Захирагч, Хаан. Ямар нэгэн удирдагч, дарга, пастор биш, харин Бурхан биднийг удирддаг, дагуулдаг, хаанчилдаг. Үүнийг баттай ойлгоогүйгээс удирдагч хүн ямар нэгэн байдлаар унаж бүдрэхэд, дагаж байсан хүмүүс нь дагаад унадаг. Бид хараагаа хүн дээр биш, Бурхан дээр тогтоож сурах хэрэгтэй. Хүн алдаж, буруу алхам хийж, гэм нүгэл үйлдэнэ. Удирдагч хүн ч гэсэн нүгэлт нэгэн учир гэмд унах боломжтой. Иймээс бүхнийг захирагч Хаан Эзэн дээр хараагаа тогтоож, эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрч, захирагдан амьдарч сурах нь бидний сурах ёстой чухал зүйл юм.

Гарамцэрэнгийн Баяржаргал

2010 оны 11 сар

Хуучин гэрээний энэхүү цуврал бусад хичээлийг та уншсан уу?

Мөөшэ

Захирагчид/Шүүгчид ном

Захирагч Самсон

Самуэл

Хуучин гэрээг 150 хоногт унших төлөвлөгөө

Сэдэвийн ангилал: НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Хуучин гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , ,

"Захирагч Гидеон"
нийтлэлд 11 сэтгэгдэл байна

  1. Enkhbayar says:

    Bayrllaa Bayaraa ahaa. Mash goye yum oilgoj avlaa. :yahoo:

  2. Enkhbayar says:

    Bayrllaa Bayaraa ahaa. Mash goye yum oilgoj avlaa. :yahoo:

  3. Tugsuu says:

    Woooooooooow. Bayaraa ahaa daraagiihiig ni hurdan taviaarai. Mash chuhal sunsnii hool avlaa. Iim chanarlag hooliig avsandaa tun ih bayartai bna. Uursdiin amidraldaa heregjuuleh zuilsee hicheenguilen hiih bolno. God bless you and your family.

  4. Tugsuu says:

    Woooooooooow. Bayaraa ahaa daraagiihiig ni hurdan taviaarai. Mash chuhal sunsnii hool avlaa. Iim chanarlag hooliig avsandaa tun ih bayartai bna. Uursdiin amidraldaa heregjuuleh zuilsee hicheenguilen hiih bolno. God bless you and your family.

  5. egi says:

    Saihan hicheel bna Bayaraa. daraagiih ni huleej bna shuu. tiimee Ih Ezen Burhaniihaa hucheer l bid buhniig hiij chadna. Bayarlalaa

  6. egi says:

    Saihan hicheel bna Bayaraa. daraagiih ni huleej bna shuu. tiimee Ih Ezen Burhaniihaa hucheer l bid buhniig hiij chadna. Bayarlalaa

  7. Ganaa says:

    Ta shu Bayraa ahaa.

    Duun unshaad setgel zurkh bayar huuruur duuren bna :yahoo: Suirliin umnu bardam zan yavdag bhoor bid alham buree hinaj Burhantai hamt alhah n tuiliin chyhal. Huuchin gereeg unshaad altnaas ch iluu untei syrgamjuudiig avj bgaadaa bayartai bna. Uur olon syrgamjtai zuiliig dahin dahin tavij uguurei.
    Tanai ger bulliig Burhan iveeh boltugai.

  8. Ganaa says:

    Ta shu Bayraa ahaa.

    Duun unshaad setgel zurkh bayar huuruur duuren bna :yahoo: Suirliin umnu bardam zan yavdag bhoor bid alham buree hinaj Burhantai hamt alhah n tuiliin chyhal. Huuchin gereeg unshaad altnaas ch iluu untei syrgamjuudiig avj bgaadaa bayartai bna. Uur olon syrgamjtai zuiliig dahin dahin tavij uguurei.
    Tanai ger bulliig Burhan iveeh boltugai.

  9. Khaliun says:

    Iim saikhan sanuushtai bodoj yavuushtai niitlel bichej baigaa tand mash ikh bayarlaj baina.Daraagiin niitleliig huleej baiya. Bayarlalaa.BURKHAN taniig bolon tanai ger buliig iveeg

  10. Khaliun says:

    Iim saikhan sanuushtai bodoj yavuushtai niitlel bichej baigaa tand mash ikh bayarlaj baina.Daraagiin niitleliig huleej baiya. Bayarlalaa.BURKHAN taniig bolon tanai ger buliig iveeg

  11. jamts says:

    Bayarlalaa, Bayaraa doktor oo,uursduu chadlaa gej hiirheh humuus baij l taarna.Gnsthan itgegch humuust l tiim zuil buu baigaasai, amen

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..