Бидний тухай

Их Британи улс дахь Монгол Христ итгэгчдийн Нөхөрлөл чуулган (ИБМХН) нь Есүс Христэд итгэгч монголчууд хамтран нөхөрлөж, бие биенээ дэмжин, хамтдаа Бурханы бидэнд тушаасан Марк 16:15 дахь “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” гэсэн үгийн дагуу Их Британид сурч, ажиллаж, амьдарч буй монголчууддаа үйлчилж байна.

Одоогоор манай чуулганд Лондон, Манчестер, Ноттингхам, Оксфорд, Бөрмингхам ба Норвич зэрэг хотуудаас монгол итгэгчид бидэнтэй нэгдэн үйлчилж байна.


Бидний алсын хараа: Марк 16:15  “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг тунхаглагтун.”


Бидний зорилт: 2 Тимот 2:2

Сүнслэг үржигч дагалдагчид бэлтгэх. Дагалдагчдаа Монгол болон дэлхийн бусад улс орон уруу илгээх.


Их Британи улс дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл чуулган та бүхний өмнө үргэлж нээлттэй байна. Та хэрэв айлчлан ирэхийг хүсвэл манай хаягаар шууд ирэх буюу дараах мэйл хаягаар бидэнтэй харилцаарай.  Манай хаяг: admin@ukmcf.com

Хэрэв та Христэд итгэгч бол манай цуглааны итгэгч нэг бүрийн Бурхантай алхах амьдралын төлөө санах бүртээ залбирч байгаарай.

© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..