Бүтэц, удирдлага (Structure and Leadership)

Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл (ИБМХН) нь одоогоор Лондон, Манчестер, Ноттингхам хотод тогтмол үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дараах зохион байгуулалт, удирдлагатайгаар ажиллаж байна.

Бид хот тус бүрт нутгийн англи чуулгантай хамтарч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн англи чуулганы төлөөлөгчид удирдлагын багт маань мөн үйлчилдэг. Гадаадад буй монголчууд бид тухайн нутгийн чуулганы ахан дүүстэй хамтран ажиллах нь бидний үр нөлөөтэй байдал, өсөлт, удирдлагын хөгжилд маш ач холбогдолтой бөгөөд энэ загвар маань Библийн болон практик үндэслэлтэй гэж үздэг.

  ИБМХН-ын зохицуулагч, пастор Г. Баяржаргал (үйлчлэл 2010-2012)

1992 онд Христэд итгэсэн. “Бүх үндэстний сүм”-д удирдагч, пастораар (1997-2004) үйлчилж байсан. Гордон-Конвел Теологийн Сургууль (АНУ)-ийг M.Div, Th.M зэрэгтэйгээр дүүргэж, одоо Кембрижийн Их Сургуульд Библийн ухаанаар докторантурт суралцаж байна.

МХН-Лондон

МХН-Лондон бүлгийн ахлагч Ж. Баасанжав (үйлчлэл 2011-2012)

1993 онд Христэд итгэсэн. “Үүрдийн гэгээ” чуулганы гишүүн, “Халлелүүяа” чуулганд үйлчилж байсан.

МХН-Манчестер

МХН-Манчестер Christ Central чуулгантай хамтран үйл ажиллагаа явуулдаг.

  Б. Эгий (үйлчлэл 2011- Одоо)

ИБМХН-ийн үйлчлэлээр дамжин 2010 онд Христэд итгэсэн.

МХН-Манчестер холбоо барих: Утас 077 5708 4191

МХН-Ноттингхам

Ноттингхам хотод бид Grace чуулгантай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг.

  МХН-Ноттингхам бүлгийн ахлагч Францис Лукок.

Энэтхэгт төрж өссөн, урьд нь пастораар үйлчилж байсан, арвин туршлагатай Францис ах монголчуудын дунд “монгол” болж, бидэнд үйлчилж байна.

МХН-Ноттингхам холбоо барих: утас 011 5939 0103

© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..